Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа : Тендер гэж юу вэ?

Тендер гэж юу вэ?


1. Тендер шалгаруулалт гэж юу вэ?
Бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх гэрээ байгуулах эрх олж авах зорилготой тендерт оролцогчдын өрсөлдөх үйл явц.

2. Тендер гэж юу вэ ?
Тендер гэж захиалагчийн тавьсан нөхцөл, болзлын дагуу тендер шалгаруулалтаар оролцохоор гүйцэтгэгчийн бэлтгэж ирүүлсэн санал.

3. Захиалагч гэж хэн бэ?
Бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх гүйцэтгэгч сонгох ажиллагаанд оролцож байгаа төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 50-иас дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, өөрөөр хэлбэл тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авч буй байгууллага.

4. Гүйцэтгэгч гэж хэн бэ?
Бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээд.

5. Зөвлөх үйлчилгээ гэж юу вэ?
Зөвлөх хуулийн этгээд, зөвлөх хувь хүн, нийлүүлэгч, гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх чиглэлээр сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа, шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, бусдын ажилд хяналт тавих зэрэг мэргэжлийн үйлчилгээ.

6. Хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж ямар тендерийг хэлэх вэ?
Шаардлагад нийцсэн бөгөөд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэнэ.

7. Тендерийн үнэ , гэрээний үнээс ямар ялгаатай вэ?
Тендерийн үнэ гэдэг нь тендерийн нээлт дээр зарласан үнийг хэлнэ. Харин тендерийг хянах, үнэлэх явцад тендерийн үнэд орсон залруулга өөрчлөлтийг тусгасан үнэ нь гэрээ байгуулах үнэ буюу гэрээний үнэ юм.

8. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хууль үйлчлэх үү ?
Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгохдоо олон улсын гэрээ хэлэлцээрт өөрөөр заагаагүй тохиолдолд энэ хуулийг дагаж мөрдөнө. Ихэнхи зээлийн гэрээнд худалдан авах ажиллагааны журмыг тусгайлан заасан байдаг боловч гүйцэтгэгчийг сонгох ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын асуудлыг заадаггүй. Иймд гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч сонгох ажиллагааг зохион байгуулахад энэ хуулийн дагуу тендерийн хороо, үнэлгээний хэсэг байгуулж ажиллана.

9. Тендерийн хороо гэж юу вэ?
Гүйцэтгэгч сонгох ажиллагааг зохион байгуулж, хянах эрх бүхий байнгын бус ажиллагаатай этгээд.
10. Ямар тохиолдолд Тендерийн хороо байгуулдаг вэ?
Төсөвт өртөг нь 5.0 сая төгрөгөөс дээш бараа, үйлчилгээний болон 10.0 сая төгрөгөөс дээш ажлын гүйцэтгэгч сонгох ажиллагааны үед.
11. Тендерийн хорооны дарга хэн байх вэ?
Тендерийн хорооны дарга нь хөрөнгийн эх үүсвэр болон түүний хэмжээнээс хамааран хуулийн 39-р зүйлд заасан этгээд байна. Тухайлбал байгууллагын өөрийн хөрөнгөөр санхүүжих, эсхүл бага хэмжээний төсөвт өртөгтэй гэрээ байгуулах бол тендерийн хорооны дарга нь тухайн захиалагч байгууллагын дарга, эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан байна.
12. Тендерийн хорооны эрх үүрэг.
" Гүйцэтгэгч сонгох арга болон тендерийн бичиг баримтыг хэлэлцэж батлах
" Тендер хүлээн авч нээх
" Yнэлгээний хэсгийн үйл ажиллагааг хянах
" Yнэлгээний дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж гаргаж захиалагчид хүргүүлэх
" Гомдлыг хянан шийдвэрлэх
13. Yнэлгээний хэсгийг хэрхэн томилох вэ?
Тендерийн хорооны дарга хорооны гишүүдийн саналыг үндэслэн үнэлгээний хэсгийг томилно. Yнэлгээний хэсэгт захиалагч байгууллагын болон тухайн асуудлыг хариуцсан мэргэжлийн ажилтнуудыг заавал оруулна.

14. Yнэлгээний хэсэг ямар эрх, үүрэгтэй вэ?
Yнэлгээний хэсэг дараах эрх, үүрэгтэй. Yүнд:
" Гүйцэтгэгч сонгох ажиллагааны аргыг сонгох
" Тендерийн бичиг баримт боловсруулах
" Урилгыг зарлан мэдээлж, хүргүүлэх
" Yнэлгээг явуулж дүгнэлт гаргах

15. Нээлттэй тендер шалгаруулалтын давуу тал юу вэ?
" Шаардлагатай бараа, ажил, үйлчилгээг хамгийн боломжит, бодит үнээр худалдан авах
" Бүх тендерт оролцогчдод өрсөлдөх тэгш боломж олгох
" Талуудад урьдчилан тодоройлж мэдэгдсэн шалгуурын дагуу ил тод байдлаар гүйцэтгэгч сонгох ажиллагааг явуулах
" Авилгал гарах нөхцөлийг бууруулах

16. Ямар тохиолдолд хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах вэ?
Хязгаарлагдмал тендер шалгаруулалт нь тусгайлсан тендер шалгаруулалт болон харьцуулалт гэсэн хоёр хэлбэртэй байдаг.
Тусгайлсан тендер шалгаруулалт явуулах нөхцөл.
" Тухайн төсөвт өртөг ажлын хувьд 250.0 сая төгрөг, барааны хувьд 30.0 сая төгрөгөөс тус тус хэтрээгүй бөгөөд яаралтай тохиолдолд
" Нээлттэй тендер шалгаруулалтаар шаардлагад нийцсэн тендер ирээгүй бол
Харьцуулалт явуулах нөхцөл.
" Тухайн төсөвт өртөг ажлын хувьд 50.0 сая төгрөг, барааны хувьд 0.0 сая төгрөгөөс тус тус хэтрээгүй бөгөөд нарийн техникийн тодорхойлолт шаардлагагүй хэвшсэн ажил болон стандарт бараа худалдан авах үед

17. Ямар тохиолдолд шууд гэрээ байгуулах вэ?
" Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн бол
" Нээлттэй болон хязгаарлагдмал тендер шалгаруулалт амжилтгүй болсон бол
" Оюуны өмчийн эрхийн улмаас гэрээг зөвхөн нэг этгээд хэрэгжүүлэх боломжтой бол
" Давтан захиалах, нэмэлт ажил хийлгэх /анхны гэрээний үнийн 15 хувь хүртэл/ бол

18. Урьдчилсан сонголтыг хэдийд, ямар зорилгоор явуулдаг вэ?
Томоохон барилга, байгууламж, түлхүүр гардуулах нөхцөлтэй болон өндөр үнэтэй, эсхүл техникийн нарийн тоноглол үйлдвэрлэх тендер шалгаруулалтын өмнө зөвхөн санхүү, болон туршлагын хувьд чадварын үзүүлэлтийг хангасан этгээдэд тендер шалгаруулалтад оролцох боломж олгох.

19. Дотоодын гүйцэтгэгчийг дэмжих талаар хуульд хэрхэн заасан бэ?

Дотоодын гүйцэтгэгчид барааны хувьд 10 хувь, ажлын хувьд 7.5 хувийн давуу эрхийн зөрүү олгож болохыг захиалагчид зөвшөөрсөн. Мөн 1.0 тэрбумаас доош өртөгтэй ажил, 100.0 сая төгрөгнөөс доош өртөгрэй барааны гүйцэтгэгчийг сонгоход гадаадын этгээдийг оролцуулахгүй байх боломжийг Засгийн газарт олгосон.

20. Тендерийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгааг ямар хэлбэрээр авдаг вэ ? Банкны баталгаа авахад яагаад хүндрэлтэй байдаг вэ ?
Тухайн тендерт оролцогч тендерийн, эсхүл гүйцэтгэлийн баталгааг ирүүлэхдээ өөрийн харилцагч банкнаас захиалагчийн тогтоосон дүнгээр батлан даалт гаргуулж авчрах ба гүйцэтгэгч нь захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд банк батлан даалтад заасан мөнгийг захиалагчийн анхны шаардлагаар үл маргах журмаар захиалагчид шилжүүлэх юм. Иймд баталгаа нь банк ба түүний харилцагч хоёрын хоорондын бизнесийн итгэлцэл дээр тулгуурлах зарчимтай бөгөөд найдваргүй болон бизнес нь тогтворжоогүй, данс дахь мөнгөний эргэлт багатай гүйцэтгэгчид банк баталгаа өгөх боломжгүй юм.

21. Тендерийн баталгааг гүйцэтгүүлэх, хүчингүй болгох гэдэг нь ямар утгатай хэллэг вэ?
Баталгааг гүйцэтгүүлэх гэдэг нь тухайн тендерт оролцогч нь
" Тендер хүчинтэй байх хугацаанд тендерээ буцааж авсан
" Тендерийн алдааг залруулсны дараах үнийг хүлээн зөвшөөрөөгүй
" Шалгарсан тендерт оролцогч гэрээнд гарын үсэг зураагүй, эсхүл гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй
зэрэг тохиолдлуудад захиалагчийн шаардлагаар заасан баталгааны мөнгөн дүнг банк захиалагч байгууллагад шилжүүлнэ. Харин хүчингүй болгоно гэдэг нь тендерийн баталгааг буцааж өгөх буюу уг баталгаанд заасан дүнг захиалагч нэхэмжлэх эрхгүй болохыг хэлнэ.

22. Хүндэтгэж үзэх сурталчилгааны улмаас тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ирсэн тендерийг хүлээн авч болох уу?
Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хоцорч ирсэн аливаа тендерийг "хугацаа хоцорсон" гэж зарлан түүнээс татгалзаж, нээлгүй буцаана.

23. Гомдол хэрхэн гаргах болон түүнийг хэн хянаж шийдвэрлэх вэ?
Тендерт оролцогч тухайн гүйцэтгэгч сонгох ажиллагаатай холбогдуулан захиалагчийн зүгээс хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзвэл Тендерийн хорооны даргад гомдлоо бичгээр гаргаж, зөрчлийг нотлох баримтаа хавсаргана.
Тендерийн хороо 14 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх бөгөөд хэрэв Тендерийн хорооноос гомдлын дагуу зохих арга хэмжээ аваагүй гэж үзвэл гомдол гаргагч нь Санхүү, эдийн засгийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын хэлтэст хандана. Захиалагч гэрээ байгуулах эрх хэнд олгогдсоныг олон нийтэд зарлах үүрэгтэй ба, гэрээ байгуулах эрх олгогдсоноос хойш гомдлыг шууд СЭЗЯ-ны ХААБЗХ-т тавина. Нэмэлт гэрээнд гарын үсэг зурагдсан бол гомдлыг зөвхөн шүүх хүлээн авна.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
suvdmubis (зочин)

Тендерийн тухай тодорхойлолтыг алдаатай хувилбараар нь баахан хуулаад янз бүрийн загвараар тавьсан байна. Уншаад үзэхээр зөв бичгийн алдаа, утга найруулгын алдаа яг хэвээр байна. Шинэ соргог мэдээ, мэдээлэл алга

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)